Британийн тагнуулын МИ-6 албаны удирдагч асан гурван гол алхмаас бүрэлдсэн Оросыг нураах нууц төлөвлөгөөг илчлэв.
Их Британи, АНУ хоёр Оросыг нураах зорилго бүхий стратегийн төлөвлөгөөтэй байсан тухай Британийн тагнуулын МИ-6 албаны удирдагч асан Жон Скарлетт хэлээд төлөвлөгөө нурсан гэжээ.
Британийн тагнуулын МИ-6 албаны удирдагч асан Орос улсыг устгах төлөвлөгөөний талаар The Guardian сонинд дэлгэрэнгүй ярьжээ. Барууны стратеги сайтар төлөвлөгдсөн байсан ч балран унасан гэжээ.
Скарлеттагийн өгүүлснээр, гадаад гүрнүүд гурван алхам хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байв. Нэгдүгээрт, МИ-6 ба ТТГ сарнайн хувьсгал зохион байгуулж Гүржид Михаил Саакашвилийг засагт гаргаад дараа нь Өмнөд Осетийн нутаг дэвсгэрт цэргийн болон тагнуулын бааз байгуулахаар эрмэлзсэн байв.
Хоёрдугаарт, тэд радикал исламчуудыг ашиглан Дагестан, Чечнь, Хойд Осети, Черкессид байдлыг бусмнуулах ёстой байв. “Харамсалтай нь 2008 оны Гүржийн дайн бидний стратегийн төлөвлөгөөний эсрэг Москвагийн төмөр нударга болсон юм” гэж тэр ярьсан байна. Путины Чеченьд хийсэн цохилт нэг мөр тэр төлөвлөгөөг унтраасан гэж тэр нэмэн хэллээ.
Үүнээс гадна тэд Украины нутагт цэргийн бааз байгуулах төлөвлөгөөтэй байжээ. Мөн барууны удирдлага Орос Украины хооронд дайн гаргах эрмэлзэлтэй байсан гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ