Катарын банкууд зах зээлд гарахдаа илүү өндөр ашиг амлах ёстой болж байна. Учир нь уламжлалт хөрөнгө оруулагчдын тал хувь нь тус орноос холбоогоо тасаллаа гэж Bloomberg мэдээлэв.
Qatar National Bank (QNB), Commercial Bank, Doha Bank зэрэг банкууд зээл, хувийн хадгаламж эсвэл долларын үнэт цаас гарах хувилбаруудыг судалж эхэлсэн тухай байдалд ойр эх сурвалж нар агентлагт ярьжээ. Гэхдээ хөрөнгө оруулагчид ба шинжээчид бүс нутгийн улс төрийн эрсдлийг багасгахын тулд зээлдүүлэгч нарт илүү мөнгө төлөх хэрэгтэйг анхааруулж байна.
Өнгөрсөн зургадугаар сард Саудын Араб, АНЭ, Бахрейн, Египет зэрэг терроризмыг дэмжлээ, дотоод хэрэгт оролцлоо гээд Катараас дипломат харилцаагаа тасалсан юм. Үүнийхээ дараа араб орнууд Катарыг бүслэн хаах тээврийн хориг тавьж, эдийн засгийн хязгаарлалт хийсэн юм. Доха эдгээр буруутгалыг үгүйсгэсэн байлаа.
Зургадугаар сард Катарт сүүлийн хоёр жилийн дотор гадаадын депозитын хамгийн хүчтэй урсгал банк хоорондын саналын (Qatar Interbank Offer Rate, QIBOR) гурван сарын ханш дээд зэргээр өссөн байлаа.
Ингэснээр зээлийн үнэлгээ өсөх бөгөөд үүний улмаас ашгийн хэмжээ буурна. Үүнийг Лондон дахь Aberdeen Asset Management-д хөгжиж буй зах зээлийн 11 тэрбумын өрийн үнэт цаасны удирдлагыг хийдэг хөрөнгө оруулалтын ахлах менежер Макс Уолман хэлжээ. Түүний хэлснээр, Азийн хөрөнгө оруулагчдын сонирхол байж болох талтай гэнэ.
2021 онд төлөгдөх ёстой QNB долларын облигаци ашгийн оргил болсон 3,8% хүрсэн байснаа одоо 3,1% орчимд байна. ‘Тиймээс таван жилийн үнэт цаасны ашиг нь 3,5-3,75% хувь байхад тааламжтай байлаа’ гэж Уолман ярьсан байв.
Хэрэв тэд мөнгө татаж чадахгүй бол засаг нь өмнөхийн адил татаас гаргах байх. Харин энд банкны богино хугацааны зээлийн талаар яриа гарахгүй нь ойлгомжтой. Одоо засаг нь өрийг хааж, валютын гадагшлах урсгалыг нөхөж буй.
Азийн хөрөнгө оруулагчид Катарын банкнуудад ашгийг бага төвшинд барихад туслаж магадгүй. Катарчууд маш бага ашиг бүхийгээр мөнгө оруулах хөрөнгө оруулагч нарыг тэд олж болох юм.
Хөрөнгийн хэмжээ буурч байгаа мөн депозитид зээлийн дундаж харьцаа өсч байгаагийн улмаас зах зээлд гарахын тулд Катарын банкууд эрсдэлийн шанд нь 15-20 хувийн пунктын ашгийг амлах болов уу.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ