Оцон шувуудын тухай 20 сонирхолтой баримтууд

Хуучирсан мэдээ: 2017.08.16-нд нийтлэгдсэн

Оцон шувуудын тухай 20 сонирхолтой баримтууд

Оцон шувуудын тухай 20 сонирхолтой баримтууд

Нисдэггүй гэхдээ усанд хөвж, шумбана. Смокинг “өмсдөг”. Дэлхийн өмнөд хязгаарт амьдардаг. Оцон шувуудын талаар  та өөр юу мэдэх вэ? Дэлхийн хамгийн сонирхолтойд багтах энэ өхөөрдөм амьтны  тухай 20 баримтыг одоо танилцуулъя.


Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэг – оцон шувуудын намын 17 төрлийн амьдардаг орчин юм.

Оцон шувуудын хамгийн том биетэй төлөөлөгч нь— эзэн хааны гэх оцон шувуу бөгөөд түүний өндөр нь 120 см бол цэнхэр гэх оцон шувуу хамгийн жижиг нь. Түүний өндөр дөнгөж 33 см.

Хамгийн хурдан оцон шувуу нь — субантарктикийн буюу папуаны шувуу бөгөөд усан дор тэр 36 км/цагийн хурдыг үзүүлнэ.

Өнгө нь шувуудыг орчиндоо зохицоход нь тусалдаг. Хар нуруу нь далайн гүнтэй, гэгээтэй гэдэс нь усны дээд хэсэгтэй уусган нийлүүлж өгдөг.

Оцон шувуудын элэнц хуланц нь үлэг гүрвэлүүдийн мөхлийг даван туулсан нь оцон шувуудын чулуужсан ясны үлдэгдлээс тодорхой болсон. Тэдний үлдэгдлийн  нас нь 60 сая орчим жил болж байгаа гэж эрдэмтэд гаргажээ.

Нүд дээрх тусгай булчирхай нь давстай усыг цуснаас нь ялгаруулан гадагшлуулдаг. Загас авлахдаа тэд  далайн усыг ихээхэн залгидаг гэнэ. Тэр булчирхайнхаа тусламжтайгаар давстай усыг хошуугаараа эсвэл найтаалгах аргаар  гадагшлуулдаг ажээ.

Оцон шувуудын гуужилт нь бусад жигүүртнүүдээс ялгаатай маш өргөн цар хүрээнд явагддаг. Хэрэв бусад шувууд хэд хэдэн өд хаяснаар гуужилтаа төгсгөдөг бол оцон шувууд бараг бүх өдөө хаяад хөвж чадахгүйд хүрдэг. Тиймээс өдөө шинэ ургаж дуустал нь хоол хүнсгүйгээр хуурай газарт  байх шаардлагатай болдог ажээ.

Хэдэн мянган шувуудаас бүрэлдэх колонидаа бараг бүх оцон шувууд  хүмүүжлээ авдаг ажээ. Хэдхэн  төрөл нь үүнд хамрагддаггүй гэнэ.

Оцон шувууд нь моногамын  ба сонголтдоо үнэнч байдаг. Тодорхой төрлөөс хамааран тэдний ихэнх нь насан  туршийн хосууд болдог.

Зассан үүр нь тэдэндээ байнгынх бөгөөд ихэнх тохиолдолд тэд төрсөн газраа л үүрлэдэг.

Эзэн хааны  оцон шувууд нь бусдаас ялгаатай нь хайрга ба өдөөр үүрээ засдаггүй. Энэ төрлийн эмэгчин нь ганц өндөг гаргаад түүнийгээ гэдэс доорх уутандаа буюу тусгай нугалаандаа дардаг. Эхлээд эмэгчин нь өндгөө дарж сууж байгаад дараа нь түүнийг өнхрүүлэн эрэгчиндээ шилжүүлдэг. Түүнд бас гэдний дор нь “цүнх” бий.

Тарган эрэгчин нь  хэдэн долоо хоногийн турш хоол хүнсгүйгээр өндгөө дарах чадвартай ба энэ цагаар эрэгчин нь хоол тэжээлдээ гардаг. 

Дэгдээхэйдээ хосууд адилхан  санаа тавин халамжилдаг. Тэр нь бие даан өөрийгөө тэжээх чадалтай болохын тулд хэдэн сар шаардагдана.

Киднеппинг нь  эзэн хааны оцон шувууны хувьд шинэ зүйл биш. Хэрэв эмэгчин нь дэгдээхэйгээ алдсан бол бусдын хүүхдийг хулгайлдаг гэнэ.

Бараг бүх төрлүүд нь дээд зэргийн сонсголтой. Тэд өөрсдийн нөхдийн  дууг колони дундаа холоос сонсон таниад байдаг ажээ.

“Хачин галуунууд” гэж оцон шувуудыг Магеллантай хамт 1520 онд аялаж байсан Антонио Пигафетта нэрлэсэн ба тэр хүн дэлхийд эдгээр шувуудын талаар анх өгүүлсэн гэх тодотгол авчээ.

Васко да Гамын хөлөг онгоцны 1487 оны тэмдэглэлд Сайн санааны хошууны район дахь нисдэггүй шувуудын талаар  өгүүлсэн байдаг. Магадгүй тэнд оцон шувуудыг хэлсэн байж болох юм.

Хүнээс айх ямар нэгэн айдас тэдэнд байдаггүй. Тэд хуурай газарт аюултай бараг тулгарч байсангүй.

Өднүүдийн дундах  агаар нь тэдний дулаанаа хадгалах  гол хэрэгсэл нь болдог. Нэн ялангуяа  хүйтэн усанд сэлж байхад нь.

“Пингвин” гэсэн үг 16-р зуунаас эхлэн хэзээ нэгэн цагт Канадын баруун эрэгт амьдарч байгаад мөхсөн далавчгүй ахууна  шувуунд хамрагдан  (лат. Pinguinus impennis) хэрэглэгдэх болсон байна. Судлаачид өмнөд туйлын районд судалгаа хийж яваад оцон шувуутай тааралдаад тэднийг пингвин гэж нэрлэх болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ГайхмаарГайхмаар
18
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж