Саржент Шрайвер 2003 оноос хүнд өвчинд нэрвэгдсэн бөгөөд 1953 онд Ж.Ф.Кеннедийн эмэгтэй дүү Эунисе Кеннедитэй гэр бүл болсон аж.
Калифорнийн захирагч асан Арнольд Шварцнеггерийн гэргий Мариа Шрайверийн аав ажээ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Энх тайвны корпусыг үндэслэн байгуулагч Шрайверийг таалал төгссөнд гүнээ гашуудан гуниглаж буйгаа илэрхийлж, түүний өрнүүлж ирсэн үйл ажиллагааг ихэд өндрөөр үнэлэн дүгнэсэн аж.
Тэр Жон Кеннеди, Линдон Жонсон нарын ерөнхийлөгчидтэй нягт хамтран ажиллаж байсан бөгөөд ерөнхийлөгч асан Л.Б.Жонсон 1963 онд Цагаан Ордоны Эдийн засгийн боломж, гарцын Албыг санаачлан байгуулж, Саржент Шрайверт даатгасан байна.
1961 онд байгуулагдсан Энх тайвны корпус ажлаа үргэлжлүүлсэн хэвээр байгаа ба дэлхийн 130 оронд эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах үйлсэд туслалцаа үзүүлсээр иржээ.
Тэр 1968-1970 онд АНУ-аас Франц улсад суугаа Элчин сайдын алба хашиж байв.
1994 онд дэлхийн хоёрдугаар дайнд оролцож, гавьяа байгуулсныхаа төлөө тухайн үеийн ерөнхийлөгч Билл Клинтоны гараас Эрх чөлөөний ерөнхийлөгчийн медалийг гардан авчээ.
Саржент Шрайвер 1915 онд Мерилэндэд төрсөн бөгөөд Йелегийн их сургуулийг төгссөн нэгэн аж.
Бэлтгэсэн Д.Пунцаг