Үндсэн хуулийн өөрчлөлтийг та дэмжих үү?

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн өөрчлөлтийг та дэмжих үү?

Үндсэн хуулийн өөрчлөлтийг та дэмжих үү?

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар улс орон даяар хэлэлцэж байна. Өмнө нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар нэлээд хэдэн удаа оролдож байсан. Харин энэ удаад зургаан бүлгийн 30 орчим заалтыг өөрчлөхөөр хуулийн төсөл боловсруулжээ. Гэхдээ тэрхүү төсөл нь эцсийн хувилбар биш. Иргэдээс санал авч дахин боловсруулсны дараа УИХ-аар хэлэлцэх юм. УИХ-аар дэмжигдсэн Үндсэн хуулийн зүйл заалт бүрийг Ард нийтийн санал асуулгаар оруулж батална.

Одоогийн байдлаар forum.parlament.mn сайт болон шуудангийн бүх салбараар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр санал авч байгаа. Энэхүү санал асуулгад хүссэн хүн бүхэн оролцох эрхтэй юм.

Үндсэн хууль бол бүх хуулийн эцэг хууль учраас нэмэлт өөрчлөлт оруулахдаа маш болгоомжтой хандах ёстой гэдгийг мэргэжилтнүүд анхааруулдаг. Тэр утгаараа ард нийт анхаарлаа хандуулж, санал шүүмжлэлээ хэлэх эрх нээлттэй.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь 30 орчим заалттай. Жишээ нь УИХ-ын ээлжит чуулган хагас жилд ганцхан удаа хуралдах бөгөөд ажлын 75 хоног үргэлжилнэ. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах, төрийн албан хаагч шатлан дэвших зарчмаар албан тушаал дэвших, төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхахгүй байх гэх мэт зүйл заалтыг тусгажээ. Хуулийн төсөлд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-аас хянан шалгах хороо байгуулж болно гэсэн утга бүхий заалт бий. Энэ заалт хэрэв батлагдах юм бол мэргэжлийн байгууллагаас давсан эрх мэдлийг УИХ-д авч, улстөр хийх, шантаачлах явдал нэмэгдэх эрсдэлтэй гэж зарим хэвлэлээр шүүмжилж байна.

Мөн Засгийн газрын бүтцийг Үндсэн хуулиар тогтоож өгөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл Засгийн газар таван төрлийн үндсэн чиг үүргийн яамтай байна. Доор дурдсан яам дээр нэмж долоо хүртэл яам нэмж байгуулж болно. Үндсэн чиг үүргийн яам нь:

  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Сангийн яам
  • Гадаад хэргийн яам
  • Батлан хамгаалах яам
  • Байгаль орчны яам багтаж байна.

Энэ мэт өөрчлөлт байгаа онох эсэхийг одоогоор хэн ч хэлэх боломжгүй. Гэхдээ иргэн та хуулийн төсөлтэй танилцаж, саналаа өгөх эрх нь нээлттэй гэдгийг дахин сануулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж