Венесуэл, Куба шилэн кабелиар холбогдоно

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Венесуэл, Куба шилэн кабелиар холбогдоно

Өмнөд америкийн Венесуэл улсыг Кубатай  далай доогуурх шилэн кабелиар холбох ажлыг хийж гүйцэтгэх зориулалтын тусгай усан онгоц Венесуэлд хүрэлцэн иржээ.

Шилэн кабель татах төслийн гүйцэтгэгч, Парис хотод төвтэй Alcatel-Lusent компанийн менежер Хосе Игнасио Кинтеро кабель сунган тавих ажлыг гүйцэтгэх Il de Batz усан онгоц ойрын өдрүүдэд шилэн кабель тавьж эхлэнэ гэж мэдээлсэн байна.

Уг усан онгоц францийн Calais усан буудлаас шилэн кабелиа ачиж ирсэн бөгөөд энэ оны 7 дугаар сард ажлаа дуусгаж, шилэн кабелийн холбоо ажиллаж эхлэх ба нийтдээ 1600 км урт кабель татах ажээ.

Хоёр улсыг шилэн кабелиар холбосны үр дүнд Куба улсын нэвтрүүлэг явуулах, хүлээн авах хүчин чадал эрс нэмэгдэх ба урьд одоогийн хэрэглэж буй хиймэл дагуулын өртөг өндөртэй бас цөөхөн долгионтой хурд багатай, тогтвортой бус интернет холбоонд дэвшил гарах юм байна.

70 сая долларын үнэ өртгөөр тавьж буй шилэн кабель холбоог хөрш зэргэлдээ орших Ямайк улстай бас холбох аж.

Эх сурвалж: AP Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж