Ихэнх нутгаар сэрүүснэ

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар сэрүүснэ

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх өдрүүдэд бороошиж, ихэнх нутгаар сэрүүсэх төлөвтэй байна. Тодруулбал, наймдугаар сарын 17-нд баруун, төв болон зүүн аймгуудын зарим газраар,18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Мөн наймдугаар сарын 19-нд баруун болон төв аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж