Жимс түүж яваад төөрчээ

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

Жимс түүж яваад төөрчээ

Жимс түүж яваад төөрчээ

Төв аймгийн Мөнгөнморьт сум, Зоргол-Уул гэдэг газар Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эмэгтэй/, Н /5 настай, эрэгтэй/ нар жимс түүж яваад төөрчээ.

Ойд төөрсөн тухай дуудлага өчигдөр /2017.08.14/ 17:37 цагт ирж, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 10 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, 10 морь, ар гэрийн 8 иргэн, нийт 28 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Ингэснээр 22:35 цагт тус уулнаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж