МАН-ын Удирдах зөвлөл маргааш /2017.08.16/ хуралдахаар тов гарчээ. Хурал нэлээд ширүүхэн болох төлөвтэй. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох асуудал, Элчин сайдын суудлаас татгалзсан С.Баярын хүсэлт зэргийг хэлэлцэх мэдээлэл байна.
Мөн Шадар сайд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захиалга өгч, тагнасан гэх мэдээлэл ч цацагдаад байгаа. Олон нийтийн нүдэн дээр ил цагаан хэрэлдэж муудалцаагүй ч МАН-ын уур амьсгал нэлээд ширүүн байгаа нь хэнд ч ойлгомжтой болсон. Тиймээс дээрх бүх асуудлыг маргааш Удирдах зөвлөлөөр хэлэлцэх болсон сураг дуулдаж байна.
Т.НОМИН