Тус нийгэмлэгийн орнуудын гадаад харилцааны 11 сайд нар хамтын ажиллагааны үр дүнгийн билэгдэл болгон Кумин, Тайландын нийслэл Бангкокийг холбосон автомашины засмал замын үйл ажиллагаатай танилцах бөгөөд Хятад ба Зүүн өмнөд азийн орнуудын нийгэмлэгийн хооронд албан ёсны хэлэлцээ хийж эхэлсний 20 жилийн ойг тэмдэглэх болно гэж Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
2003 онд Хятад болон АСЕАН-ны орнуудын хооронд “энх тайван, хөгжил цэцэглэлийн төлөө стратегийн түншлэл”-ийг байгуулж, 2010 оны нэгдүгээр сараас эхлэн чөлөөт худалдааны бүс байгуулах тохиролцоонд хүрсэн байна.
Өнгөрөгч онд Хятад болон АСЕАН-ны орнуудын худалдаа 292 тэрбум 780 сая долларт хүрсэн ба Хятад эдгээр орнуудын худалдааны гол түнш орон болж, АСЕАН-ны орнууд Хятадын хувьд 4 дэх худалдааны түнш болсон ажээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг