Г.Нямдорж гурван жилийн ял сонслоо

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

Г.Нямдорж гурван жилийн ял сонслоо

Г.Нямдорж гурван жилийн ял сонслоо

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Мунзуй хочит Г.Нямдорж, Ч.Нямдаваа М.Дондовсамбуу Б.Баяржаргал О.Баттуяа С.Сандуйжав С.Мөнхбат нарт холбогдох хэргийн шүүх хурал болж өндөрлөлөө. Шүүхээс Ч.Нямдаваа М.Дондовсамбуу Б.Баяржаргал О.Баттуяа С.Сандуйжав нарын 5 хүнийг гэм буруугүй гэж үзсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин Г.Нямдорж С.Мөнхбат нарыг гэм буруутайд тооцож, Г.Нямдоржид гурван жил, С.Мөнхбатад дөрвөн жилийн хорих ял оноосон байна.

Шүүх хуралдаан үргэлжилж байхад Г.Нямдорж С.Мөнхбат нарын өмгөөлөгч хохирогчтой ярилцах хүсэлт гаргаж хурлыг түр завсарлуулсан. Гэвч ямар нэг шийдэлд хүрээгүй аж. Ингээд шүүхээс дээрх шийдвэрийг гаргажээ.

Г.Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149.3-ийн бусдыг далайлган сүрдүүлсэн, 252.2-ийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, зориуд худал мэдээлсэн хэргээр шүүсэн юм.

Т.НОМИН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж