Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй “Сентерра гоулд” ХХК-ийн ашиглалтын дөрвөн лицензийг хүчингүй болгох гомдлыг хэлэлцээд олборлолт хийж, ашиглахыг бүрэн хориглосон шийдвэр гаргалаа.
Ингэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61.1-д зааснаар хэрэг маргааныг эцэслэн шийдэгдэх хүртэл лиценз бүхий дөрвөн талбайд уул уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг зогсоох тухай шүүгчийн тогтоол гарсан байна.
Дээрх маргаан үүсгээд байгаа талбай нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг дэвсгэрт байрладаг юм.
Шүүх хуралд нэхэмжлэгч талын төлөөлөл болж “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Босоо хөх Монгол” хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан, өмгөөлөгч нар оролцлоо.
Хариуцагчаар Ашигт малтмалын газар, гуравдагч этгээдээр Монгол Улсын Засгийн газар, “Сентерра гоулд” ХХК-ийн төлөөлөл оролцов.
Удахгүй энэ асуудлыг Улсын дээд шүүхээр хэлэлцэх юм байна.
Г.ХОРОЛ
БАТЫЙ 2017-08-15 202.131.230.50
“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О Цэрэннадмидь УИХ-ын гишүүн Х Болорчулуун “Босоо хөх Монгол” хөдөлгөөний тэргүүн П Шинжээравдан -БҮГДЭЭРЭЭ НИНЖАНУУД БАЙНА МОНГОЛ УЛС ХААНА БАЙНА УЛСАА БУЛШИЛЖ НИНЖА НАРЫГ ӨӨГШҮҮЛЭХ ҮҮ
нинжа.. 2017-08-15 66.181.182.14
Болорчулууны хадмууд базууд өөрөө бүгд нинжанууд Центара голд ялагдаж олон улсын арбитрын шүүхээр олон зуун сая доллар Монгол улсын засгын газраас авч харин тэр хавийг БОЛОРЧУЛУУНЫХАН СЭНДИЙЛНЭ ДЭЭ Зайлуул үүнийг ойлгох шүүгч БОЛОРЧУЛУУНЫ АЛТААР НҮДЭЭ УХАМСАРАА ТАГЛУУЛААД БАЙНА УУ Ард нь МОНГОЛ УЛС л НЭР ТӨР ЭДИЙН ЗАСГААР ХОХИРНО
Зочин 2017-08-15 59.153.87.53
Болорчулуун гэгч с** хуралдаа суугаа