Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй “Сентерра гоулд” ХХК-ийн ашиглалтын дөрвөн лицензийг хүчингүй болгох гомдлыг хэлэлцээд олборлолт хийж, ашиглахыг бүрэн хориглосон шийдвэр гаргалаа.
Ингэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61.1-д зааснаар хэрэг маргааныг эцэслэн шийдэгдэх хүртэл лиценз бүхий дөрвөн талбайд уул уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг зогсоох тухай шүүгчийн тогтоол гарсан байна.
Дээрх маргаан үүсгээд байгаа талбай нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг дэвсгэрт байрладаг юм.
Шүүх хуралд нэхэмжлэгч талын төлөөлөл болж “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Босоо хөх Монгол” хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан, өмгөөлөгч нар оролцлоо.
Хариуцагчаар Ашигт малтмалын газар, гуравдагч этгээдээр Монгол Улсын Засгийн газар, “Сентерра гоулд” ХХК-ийн төлөөлөл оролцов.
Удахгүй энэ асуудлыг Улсын дээд шүүхээр хэлэлцэх юм байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ