27 компанийн 122,424 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

27 компанийн 122,424 хувьцаа арилжжээ

27 компанийн 122,424 хувьцаа арилжжээ

2017 оны наймдугаар сарын 15-ны өдөр “I”, “II’, ‘III’ ангилалд бүртгэлтэй 27 хувьцаат компанийн 122,424 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол алт’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.91 хувиар өссөн бол ‘Таван толгой” компанийн ханш хамгийн өндөр буюу 5.98 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 79,976 ширхэг үнэт цаас 7,911,495,739 төгрөгөөр арилжаалагдсан бол хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5,410 ширхэг үнэт цаас 541,054,100 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 614 ширхэг ‘Сүү’ бонд 61,400,000 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 935.44 нэгж болж 1.12 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,721,982,049,104 төгрөг болсон байна.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж