Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор автомашинууд тэгш, сондгойгоор зорчих юм байна. Тодруулбал наймдугаар сарын 19, 26 -ны бямба гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоогоор /0, 2, 4, 6, 8/ төгссөн бол энэ сарын 20,27-ны ням гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоогоор /1, 3, 5, 7, 9/ төгссөн бол эдгээр өдрүүдэд өглөө 08.00-20.00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцох юм байна.
Харин авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэхүү хязгаарлалт хамаарахгүй гэдгийг албаныхан хэлж байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ