Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор наймдугаар сарын 28-ны өдрөөс есдүгээр сарын 18-ны өдрийн хооронд эргүүл ажиллуулахаар болжээ. Эргүүл нь сургуулийн орчинд ажиллана. Эцэг, эхчүүдээс гадна хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулахаар Замын цагдаагийнхан төлөвлөжээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ