Маргааш хүүхдийн зуслангийн хаалтын үйл ажиллагаа болно

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

Маргааш хүүхдийн зуслангийн хаалтын үйл ажиллагаа болно

Маргааш хүүхдийн зуслангийн хаалтын үйл ажиллагаа болно

“Нийслэлийн хүүхдийн зуслангийн хаалтын үйл ажиллагаа 2017” арга хэмжээг маргааш буюу 2017 оны наймдугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээний гол зорилго нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын 2017 оны үйл ажиллагааг дүгнэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, шилдэг зуслан шалгаруулж олон нийтэд сурталчлан таниулахад оршино.

Энэ онд нийслэлийн Засаг даргын 2017 оны тавдугаар сарын 19-нд гаргасан “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжаар 20 хүүхдийн зуслан үйл ажиллагаа эхлүүлж зургаадугаар сарын 10-наас наймдугаар сарын 18-ны хооронд нийт 25432 хүүхэд амраасан байна гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж