Их Британийн нисэх буудалд архиар үйлчлэхгүй

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

Их Британийн нисэх буудалд архиар үйлчлэхгүй

Их Британийн нисэх буудалд архиар үйлчлэхгүй

Ирландын “Ryanair” авиа компанийн зүгээс Их Британийн нисэх буудлуудад зорчигчдод согтууруулах ундаагаар үйлчлэхийг хязгаарлах хүсэлт тавьжээ. Сүүлийн үед нисэх онгоцонд согтуу зорчигчид зүй бус авир гаргаж, нислэгт саад учруулах нь нэмэгдсэнээс дээрх хүсэлтийг тавьсан байна.

Компанийн зүгээс зорчигчдод өглөөний 10 цагаас өмнө архи худалдахыг хориглож, нисэх буудлын лоунж, ресторанд нэг хүнд хоёр хундагаас илүү согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байхыг хүссэн аж.

Албан ёсны мэдээллээр 2017 оны хоёрдугаар сарыг хүртэлх жилийн хугацаанд Их Британийн нисэх буудал болон нисэх онгоцонд 387 согтуу зорчигч зүй бус авир гаргаж саатуулагджээ.

Б.ТУЯА

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж