Эрүүл мэнд, хөдөлмөрийн харилцааны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

Эрүүл мэнд, хөдөлмөрийн харилцааны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэнэ

Эрүүл мэнд, хөдөлмөрийн харилцааны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэнэ

Монголд ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд МЭМАҮЭ-ийн холбооноос олон ажлуудыг зохион байгуулан хийж байгаагийн нэг томоохон ажил нь Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоотой хамтран “БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНД БА ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 8 дугаар сарын 15-ны өдөр “Альфа” зочид буудалд зохион байгуулж байна. Хурлын нээлтэнд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Төрийн үйлчилгээний ОУ-ын байгууллага(PSI)-ын Токио дахь төвийн захирал Хиро Аоба, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар нар оролцож мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Тус хуралд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны нийслэл хот болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын ҮЭ-ийн хорооны дарга, тэргүүлэгчид, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны харъяа эрүүл мэндийн болон төрийн албаны бусад гишүүн байгууллагуудын ҮЭ-ийн төлөөлөл нийт 80 орчим хүн хамрагдаж байна.

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж