Оюутан цэргүүд тангаргаа өргөлөө

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

Оюутан цэргүүд тангаргаа өргөлөө

Оюутан цэргүүд тангаргаа өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газраас 4 дэх жилдээ хэрэгжүүлж буй ‘Оюутан цэрэг’ сургалтыг Үндэсний батлан хамгаалахын их сургууль 2 дахь жилдээ бие даан хэрэгжүүлж байгаа билээ. Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн Шар хад дахь хээрийн сургалтын төвд боллоо.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Улаанбаатар хотын 41 их, дээд сургуулийн 700 гаруй оюутнууд хамрагдсан энэ жилийн сургалт нь 11 төрлийн цэргийн бага мэргэжил эзэмшүүлж байгаагаараа онцлогтой. Сурлагын амжилтаараа тэнцсэн их, дээд сургуулийн оюутнууд 4 дүгээр сарын 1-ээс 6 дугаар сарын 1-нд ‘Цэргийн анхан шатны бэлтгэл’, 6 дугаар сарын 15-аас 8 дугаар сарын 15-нд ‘Цэргийн мэргэжлийн бэлтгэл’ сургалтанд хамрагдсан байна.

‘Оюутан цэрэг’ хөтөлбөр хэрэгжсэн гурван жилийн хугацаанд 2500 гаруй оюутан, цэргийн алба хаажээ. 2014 онд Улаанбаатар хотын их дээд, сургуулийн 418 оюутан, 2015 онд Улаанбаатар хотын болон анх удаа хөдөө, орон нутгаас буюу Говь-Сүмбэр аймгийн Политехник коллежийн оюутан хамрагдаж нийт 986 оюутан сургалтын хөтөлбөрийг бүрэн хангасан.Харин өнгөрсөн жил Улаанбаатар хот, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Дорнод, Говь-Сүмбэр аймгийн их, дээд сургуулийн 1000 оюутан цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамрагдсан байна.

Эх сурвалж: БХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж