УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит бус хуралдаан Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна. Тус хуралдаанд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан оролцож, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж буй талаараа мэдээлэл өгч байна.
Энэ жил 100 гаруй сум гантай, гандуу байснаас хадлан тэжээл бэлтгэхээс эхлээд хүндэрч буй. Иймээс салбарын яам нь өвөлжилтийн бэлтгэл хангахын тулд ОХУ-аас хадлан тэжээл бэлтгэх гарц ч хайж байгаа билээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ