1. Дэглэм барих
Хэрвээ та 50 ба түүнээс дээш настай бол хоолны дэглэм барих гэж хичээх хэрэггүй гэдгийг сануулж байна. Учир нь, энэ нь урт хугацаандаа жин нэмэх эрсдэлтэй. Үүнээс гадна, хоолны дэглэмээс шалтгаалан зан авир, амьдралын зөв хэв маяг алдагддаг гэнэ.
2. Буурал үсээ будах
Хэрвээ та хүсэж байвал үсээ хүссэн үедээ будаж болно. Гэхдээ та буурал үсээ далдлах гэж бус гадаад төрхөөсөө таашаал авахын тулд будаж байгаарай.
3. Чухал ажлаа хойш тавих
50 наснаас хойш чухал гэхдээ нэн яаралтай бус ажлыг хойш тавих нь сөрөг нөлөөтэй гэдгийг санаарай. Иймээс та энэ ажилд цаг зав гаргаж, хойш тавилгүй амжуулах нь чухал. Ингэсэн цагт таны амьдрал аз жаргалаар дүүрэн байх болно.
4. Алдаанаасаа ичих
Дэлхий дээр сонирхолтой, хүндэтгэмээр, хөгжилтэй алдаа, оноогоо илэн далангүй ярьдаг ахмад настан ховор байдаг. Залуу насанд тань тохиолдож байсан хөгжилтэй алдаагаа хойч үедээ ярьж байх нь тэдэнд туршлага болно гэдгийг санаарай.
5. Хүүхэд, ач зээ нартаа цаг гарга
Ойр дотнын хүмүүстээ хэрэгтэй байна гэдэг маш чухал. Гэхдээ тэдний мөрөөдлийг биелүүлэхийн тулд бие, биеэ дэмжих түүнээс ч их аз жаргалыг авчирдаг гэдгийг бүү мартаарай.
6. Өнгөрснийг давтах
Хүн төрөлхтөн амьдралынхаа туршид А цэгээс Б цэг хүртэл байнга явдаг. Тэгвэл тархи судлалын эрдэмтэд таныг зуршил болсон үйлдлээ давтахгүй байхыг зөвлөж байна. Тархинд шинэ мэдээлэл өөрөө бий болдоггүй учир та үргэлж тархи хөгжүүлэх дасгалыг хийж байх нь 50 ба түүнээс дээш насны хүмүүсийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой гэнэ.
7. Өөрийнхөө тухай бусдын бодлоос эмээх
50 наснаас хойш эргэн тойрны хүмүүс тань таны тухай юу боддог нь чухал биш болно. Энэ нь амьдралыг тань хөнгөвчилж, хүссэн зүйлээ хийхэд тань тусална.
8. Мөнгөөр дутагдах
50 наснаас хойших амьдрал ганц тулгамддаг асуудал бол мөнгөөр дутагдах. Иймээс, мөнгөгүй аз жаргалтай амьдарч буй хүмүүсийн туршлагыг судлаарай.
9. Хайр дурлалд цөхрөх
50 нас хүрсэн ч гэсэн дурлаж болно гэдгийг бүү мартаарай. Брэд Питт өнөөдөр 53-тай ч гэсэн тэр эхнэргүй, эрх чөлөөтэй байгаа гэдгийг санаарай.
10. Боломжгүй зүйлээс зугтах
Бодит байдлыг мэдэрч, боломжгүй зүйлийг шаардаж эхлэх цаг нь болжээ. Өмнө нь танд боломжгүй зүйлийг шийдэх цаг зав олддоггүй байсан бол өнөөдөр цаг нь ирсэн гэдгийг бүү мартаарай
Бэлтгэсэн: Ц.Уран
Холбоотой мэдээ