“Мунзуй” Г.Нямдорж хохирогчтой тохиролцохоор зөвшилцөж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

“Мунзуй” Г.Нямдорж хохирогчтой тохиролцохоор зөвшилцөж байна

“Мунзуй” Г.Нямдорж хохирогчтой тохиролцохоор зөвшилцөж байна

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Мунзуй хочит Г.Нямдорж, Ч.Нямдаваа М.Дондовсамбуу Б.Баяржаргал О.Баттуяа С.Сандуйжав С.Мөнхбат нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр эхэлсэн. Хаалттай хуралдсан шүүх хурлаар ямар нэг шийдвэр гаралгүй түр завсарлаад, өнөөдөр /2017.08.15/ 08.30 цагт үргэлжилсэн юм.

Шүүхээс Ч.Нямдаваа М.Дондовсамбуу Б.Баяржаргал О.Баттуяа С.Сандуйжав нарын 5 хүнийг гэм буруугүй гэж үзсэн байна.

Харин Г.Нямдорж С.Мөнхбат нарыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байна. Ингэхэд дээрх хоёр шүүгдэгчийн өмгөөлөгч нар учруулсан хохирлын төлбөр төлөх асуудлаар хохирогчтой ярилцах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдаан 30 минутын хугацаагаар түр завсарлуулжээ.

Т.НОМИН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж