Олон хүүхэд төрүүлсэн “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонтой эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг УИХ-аас баталсан юм. Үүний дагуу жилд 100, 200 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор болжээ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам шинээр одон авах эхчүүд, өмнө нь одон авсан эхчүүдийн талаарх судалгааг хийж, 242.5 мянган эхэд 32 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргажээ. Энэ мөнгийг ирэх хоёрдугаар сараас эхлэн олгохоор болсон байна.
С.Отгон