Орон сууцны үнэ тогтмол буурч байна

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

Орон сууцны үнэ тогтмол буурч байна

Орон сууцны үнэ тогтмол буурч байна

Монголбанк өнгөрсөн долдугаар сарын орон сууцны индекс танилцууллаа.

Энэхүү индексийг “Тэнхлэг зууч” компани хийж, Монголбанкинд хүргүүлдэг. Судалгаанд Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4918 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.

Сүүлийн саруудад орон сууцны үнэ бага багаар буурч байна. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард орон сууцны индекс 4,7 хувиар буурсан байгаа юм. Ингэснээр орон сууцны үнэ зургадугаар сард бага зэрэг нэмэгдээд долдугаар сард буурчээ. Орон сууцны үнэ ханшийг 2016 оны долдугаар сартай харьцуулахад 1,16 хувиар буурсан байна.

Өнгөрсөн сард хуучин хоёр өрөө байрны дундаж ханш зах зээл дээр 72,7 сая төгрөгийн үнэтэй байжээ. Харин шинэ орон сууцны 1 м кв –ын үнэ дундаж нь 2.2 сая төгрөгийн үнэтэй байна.

Нийслэлийн дүүргүүдээр ангилж үзвэл Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт орон сууцны үнэ харьцангуй өндөр, Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт дундаж, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд үнээр зарагддаг байна.

Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,14 гарсан. Энэ нь өмнөх сараас 1,48 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1,07 хувиар буурсан хэвээр байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,92. Суурь үеэс 8,23%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,23 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1,30 хувиар буурсан үзүүлэлт юм.

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

1,00

1,14

0,92

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

0,28%

13,67%

-8,23%

Өмнөх сартай харьцуулахад

-0,74%

-1,48%

-0,23%

Оны эхэнтэй харьцуулахад

-0,65%

-1,60%

-0,54%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-1,16%

-1,07%

-1,30%

Хэдийгээр орон сууцны үнэ бага, багаар буурч байгаа ч ипотекийн зээл олголт удаан байна гэдэг шүүмжлэлийг иргэд хэлж буй. Зээлийн хүсэлт болоод, бүрдүүлэх материалаа арилжааны банкинд өгсөн ч зээл нь гарахгүй олон сар болж байна гэдэг гомдол манай “News” агентлагт ч ирдэг.

Энэ талаар Монголбанкнаас тодруулахад “Арилжааны банкууд өөрсдийн эрсдэлээ тооцоод, ипотекийн зээл олгож байгаа болохоор уг асуудалд Монголбанк оролцох боломжгүй. Харин Монголбанк бол ипотекийн зээл олгох дүрмийг тогтоож өгдөг” гэсэн хариуг өгсөн юм.

Одоогийн байдлаар сар тутамд 25-30 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг арилжааны банкууд олгодог байна. Энэ нь дунджаар 700 орчим айл өрхийг орон сууцанд хамруулахад хүрэлцэх санхүүжилт аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж