Соёлын өв тээгчдийг дэмжих бодлого үгүйлэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

Соёлын өв тээгчдийг дэмжих бодлого үгүйлэгдэж байна

Соёлын өв тээгчдийг дэмжих бодлого үгүйлэгдэж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70 дугаар чуулганаар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг тодорхойлсон байдаг. Энэ зорилтыг манай улс хэрэгжүүлэхэд хөрш орнуудтай хамтран ажиллах хэрэгтэй гэж эрдэмтэд үзжээ. Тэд хөрш орнууд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг хэрхэн авч үзэж байгааг харьцуулан судалж, түүний үндсэн дээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал хэрхэн хэрэгжих ёстой вэ гэдгийг гаргаж ирэх нь чухал гэдгийг онцолж байна.

Энэ хүрээнд Монгол, Орос, Хятад гурван улсын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэд манай улсад эдгээр өдрүүдэд чуулж байна. Чуулганд хэлэлцэгдсэн гол асуудал бол “Нэг бүс- Нэг зам” төсөл юм.

БНХАУ-ын санаачилсан энэхүү төслийн хүрээнд гурван улсын төрийн тэргүүн нар “Эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтыг хийхээр тохиролцсон байдаг. Энэ хүрээнд хэрэгжих 32 төслийн нэг хэсэг бол авто зам болон төмөр замын бүтээн байгуулалтын ажил юм. Гэхдээ энэ ажлыг гүйцэтгэхдээ түүхэн өв соёлдоо тулгуурлаж, соёлын үнэт зүйлийг алдагдуулахгүй байхад анхаарлаа хандуулах нь чухал гэж гурван улсын эрдэмтэд ярьж байлаа.

Зам дагаж, хот суурин газар бий болж, улс орон хөгждөг гэж ярьдаг. Иймээс шинээр бий болох замд түшиглэн гурван улсын эрдэмтдийн хүчин чармайлтаар аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гэв. Ингэхдээ манай нүүдэлчид, түүхэн өв соёлоо тээж яваа хүмүүсийн гүйцэтгэх үүргийг тодорхойлсон үзэл баримтлалыг төр засгийн зүгээс боловсруулж, иргэдийг мэдээллээр хангах нь чухал гэдгийг доктор Д.Пүрэвжав ярьсан.

Түүний хийсэн судалгаанд дурдсанаар, хөдөө, орон нутагт соёлын өв тээж яваа малчид, жуулчдад Монгол ахуй, түүхэн соёлын өвөө танилцуулах ажлыг бие даан зохион байгуулж байна гэв. Иймээс энэ чиглэлд бизнес хийж, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, тэдний үйл ажиллагааг дэмжих төрийн бодлого байхгүй байна гэдгийг судлаач Д.Пүрэвжав өөрийн итгэлтдээ онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж