Өрхийн орлого 52 мянган төгрөгөөр нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

Өрхийн орлого 52 мянган төгрөгөөр нэмэгджээ

Өрхийн орлого 52 мянган төгрөгөөр нэмэгджээ

Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос өнөөдөр /2017.08.18/ Монгол Улсын нийгэм эдийн засгийн төлөв байдлын долдугаар сарын мэдээллийг танилцууллаа.

Энэ дунд өрхийн нийгэм, эдийн засгийн  судалгаа сонирхол татлаа. Тодруулбал, нэг өрхийн орлого 52 мянган төгрөгөөр өсчээ.

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны хоёрдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 926.4 мянган төгрөг болж, өмнөх жилийн мөн үеэс 52 мянган төгрөгөөр нэмэгджээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого нэмэгдэхэд цалин хөлсний орлого 23.3 мянган төгрөг, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 23.9 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Ингэж иргэдийн цалин, тэтгэвэр өсч, нэг өрхийн орлого 926.4 мянгад хүрсэн ч, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны долдугаар сарын эцэст 892.1 тэрбум төгрөг болж,өмнөх сараас 95.1 тэрбум төгрөг, нэг жилийн өмнөхөөс  55.3  тэрбум төгрөгөөр өссөн байна.

Иргэдийн орлого нэмэгдсэн ч, арилжааны банкнаас авсан зээлээ хугацаанд нь яагаад төлж чадахгүй, чанаргүй зээл 1.1 их наяд төгрөг болж 2016 он долдугаар сартай харьцуулахад 120.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэв?. Энэ асуултад ҮСХ-ны Хүн ам нийгмийн статистикийн газрын ахлах шинжээч Д.Даваажаргал “Цалин нь зээлээ төлөхөд буцаан зарцуулагддаг учир орлогод ордоггүй” гэж тайлбарлав.  Мөн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 13.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 134.9 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 933.4 (7.7%) тэрбум төгрөгөөр өсчээ. 

Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ 2017 оны хоёрдугаар улиралд 896.8 мянган төгрөг болж, 2016 онтой харьцуулахад 22.4 мянган төгрөгөөр өслөө. Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага нэг сая төгрөг болж, өмнөх оны долдугаар сараас 53.1 мянган төгрөгөөр нэмэгджээ.

“Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 45.3 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн” гэж ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын статистикч Ю.Батзоригт мэдээлэв.

Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл,

  • 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 105.5 мянга,
  • 300 мянган төгрөгийн зарлагатай өрх 66.8 мянга
  • 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 147.6 мянга
  • 300-500 мянган төгрөгийн зарлагатай өрх 159.9 мянга
  • 500-900 мянган төгрөгийн орлоготой өрх 288.2 мянга
  • 500-900 мянган төгрөгийн  зарлагатай өрх 276.8 мянга
  • 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 50.1 мянга
  • 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 67.7 мянга байна
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж