2017 оны шинэ загвар: Ид шидтэй эко цув

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

Аянчин Аутфиттерс ХХК

2017 оны шинэ загвар: Ид шидтэй эко цув

2017 оны шинэ загвар: Ид шидтэй эко цув

Борооны улирал эхэллээ. “Колумбиа” брэнд олон жилийн турш хэрэглэж дадсан үйлчлүүлэгчдэдээ 2017 онд нэгэн шинэ бүтээгдэхүүнийг танилцуулсан нь борооны ЭКО ЦУВ юм.

Эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн хэрэглэж, байгальд болон гэр бүлдээ эрсдэлгүй орчин бүрдүүлэх нь зөвхөн хүнсний хэрэглээгээр хязгаарлагдахгүй. Таны хувцас, гутлыг ямар материалаар, ямар шат дамжлага, технологийн дэвшил ашиглаж бүтээсэн нь мэдээж чухал.

Ус нэвтрэх боломжтой даавуу, хувцас, гутлыг усны хамгаалалттай болгохын тулд ихэвчлэн PFCs гэж нэрлэгддэг синтетик нэгдлүүдийг нэгтгэж, усыг эсэргүүцэх чадвартай болгодог. Гэвч энэхүү хүчтэй химийн нэгдэл нь хурдан устахгүйгээс гадна хүн болон байгальд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс ч эрүүл амьдралын хэв маягийг өдрөөс өдөрт эрхэмлэх болсон нийгмийн шаардлагыг дагаж, байгаль орчинд илүү ээлтэй хувилбарыг хувцас үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхийг “Колумбиа” брэнд үргэлж илэрхийлж ирсэн юм.

“Колумбиа” брэнд нь гадуур хувцас, гутал гээд бүхий л бүтээгдэхүүний үйлдвэрлэлдээ С6 үйлдвэрлэлийн стандартыг ашиглаж байгаа тул та түүний чанараас гадна хүн, байгальд ээлтэй технологид итгэж болно.

Жишээ нь, яг одоо танд танилцуулж буй OutDry Extreme эко борооны цув бол загвар, хийц, өнгөний сонголт, биед эвтэйхэн байдлаасаа гадна байгальд ээлтэй чанараараа өндөр үнэлгээ авч буй бүтээгдэхүүн юм.

OutDry Extreme – Эко цувны ид шид

  • 2017 оны шинэ загвар
  • 100 хувийн усны хамгаалалттай
  • Ширүүн бороонд хуурай байлгана
  • Үндсэн материал нь 100% боловсруулсан полиэстер бөгөөд 21 ширхэг усны саваар хийсэн
  • Түүний жижиг оруулгуудыг ч мөн адил дахин боловсруулсан материал ашиглаж хийжээ
  • Бөс даавуу будах үйл явцыг устгах нь үйлдвэрлэлийн процесст хэрэглэдэг ус, эрчим хүч, химийн бодисыг багасгаж, ойролцоогоор 13.5 галлон (51л) ус хэмнэдэг. Энэ нь будалт хийдэг даавуутай харьцуулахад 80% -ийн хэмнэлттэй гэсэн үг.

“Колумбиа” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Аянчин Аутфиттерс” ХХК эко цувыг
“Колумбиа” брэндийн үнэнч хэрэглэгч та бүхэндээ санал болгож байна. 

Олон улсын зах зээлд эко цувыг 199 ам.доллараар худалдаж байгаа.
Харин Та загварлаг, хөнгөн, ид шидтэй эко цувыг “Колумбиа” брэндийн албан ёсны дистрибютер “Аянчин Аутфиттерс” дэлгүүрээс 390,000 төгрөгөөр худалдаж авах боломжтой. 

“Аянчин Аутфиттерс”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж