Толгойтын зам засвар дуусч байна

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

Толгойтын зам засвар дуусч байна

Толгойтын зам засвар дуусч байна

Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил 90 хувьтай явж байна. Одоогийн байдлаар 36.75 болон 48.75 метр урт төмөр бетон гүүрүүд ашиглалтад орсон бол өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 21-р хорооллын уулзварын гэрлэн дохионоос “МТ” шатахуун түгээх станцын урд талын гүүр хүртэлх хэсгийн хучилт хийгдэж дууссан байна. Мөн явган хүний замын ажил хийгдэж дуусах шатандаа орж байна.

Нийт 14 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг замын ерөнхий гүйцэтгэгчээр нь “Тотал инж” ХХК, туслан гүйцэтгэгчээр нь “ЗМЗ” ХХК ажиллаж байгаа юм.

Ажил гүйцэтгэгчдийн зүгээс замын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусч ашиглалтад орно гэдгийг хэлсэн юм. Энэ чиглэлд ойролцоогоор 80 орчим мянган иргэн амьдардаг гэсэн судалгаа бий. Ойрын 30 жил засвар хийгдээгүй энэ зам шинэчлэгдсэнээр иргэд өглөө оройдоо ажил хичээлдээ явах гэж тойруу, шороон замаар бүдчиж явах аюулаас ангижирч байгаад талархалтай байна.

Эх сурвалж: СХД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж