Зочид буудлын өв залгамжлагч, Холливуудын хамгийн баян бас шоучин бүсгүйчүүдийн нэг болох Paris Hilton Лас-Вегасын шөнийн клубын могул Cy Waits-тай хайр сэтгэлийн холбоотой болоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Тэрбээр “Би яг л ийм хайрыг хүсч байсан. Одоо л би хайсан зүйлээ олсон юм шиг сэтгэгдэл төрж байна” хэмээн ярьжээ.
Paris Hilton хоёрдугаар сарын 17-нд 30 нас хүрэх ба “Би төрсөн өдрөө маш тансаг хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ жил би хуримаа хийж, хүүхэдтэй болохыг хүсч байна” хэмээжээ.
Н.Наран