Уул уурхайн хуулийн төслийн хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

Уул уурхайн хуулийн төслийн хэлэлцүүлэг болно

Уул уурхайн хуулийн төслийн хэлэлцүүлэг болно

2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд Уул уурхайн хуулийн талаар хэлэлцүүлэг хийх тул Уул уурхайн компаниуд болон мэргэжлийн холбоодын төлөөлөгчдийг урьж байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 9.5-д “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах явцад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллага, шинжээч, эрдэмтэн, иргэн, хуулийн этгээдээс санал авч, төсөл боловсруулахад харгалзан үзнэ” гэж заасны дагуу хуулийн төслийг дараах байгууллага, аж ахуйн нэгжүүдэд танилцуулж санал авч саналыг хуулийн төсөлд тусгах ажлыг гүйцэтгэж байна. Үүнд:

1.Уурхай, үйлдвэрийн байршил дээр:

  • “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтнууд
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК, “Өсөх зоос” ХХК-ийн удирдлагууд

2.Улаанбаатар хотод:

  • Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Ажлын алба, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт, Ашигт малтмал ил аргаар олборлогчдын технологийн инженерүүдийн холбоо, Уул уурхайн хүрээлэн, Маркшейдерийн холбоо, Монголын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбоо, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбоо, Монголын экспортлогчдын холбоо, Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо, Канадын СЕСМИМ төсөл зэрэг уул уурхайн салбарын мэргэжлийн холбоод, холбогдох байгууллагын төлөөлөл
  • ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Уул уурхайн салбарын багш, эрдэмтэн, доктор, профессорууд
  • Монгол Нүүрс ассоциаци, түүний гишүүн байгууллагууд болох “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Саус гоби сэндс” ХХК, “Шарынгол” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК зэрэг нүүрсний олборлолт хийдэг компаниуд
  • Нээлттэй нийгэм форумаас зохион байгуулсан иргэний нийгмийн байгууллагуудад зориулсан 2 удаагийн уулзалт хэлэлцүүлэг
  • Геологийн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөлд
  • Канадын ЭСЯ-аас зохион байгуулсан Канадын ЭСЯ, АНУ-ын ЭСЯ, Австралийн ЭСЯ, Английн ЭСЯ, Оолон улсын валютын сан, БНСУ-ын Койка, Миреко, Канадын Мерит төсөл, Сесмим төсөл, Швейцарийн холбооны улсын Тогтвортой бичил уурхай төсөл зэрэг донор орнуудын ЭСЯ, байгууллагуудад Уул уурхайн тухай хуулийн төслийг танилцуулж, хэлэлцүүлэг хийн олон нийтээс санал авсан.

Эх сурвалж: УУХҮЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж