Оюутнуудад зориулсан шилдэг 10 нөүтбүүк

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

Оюутнуудад зориулсан шилдэг 10 нөүтбүүк

Оюутнуудад зориулсан шилдэг 10 нөүтбүүк

Их сургуульд сурах явцад хамгийн чухал зүйлсийн нэг нь нөүтбүүк. Оюутан сурагч бүр хичээл эхлэхэд ном дэвтрээ бэлддэг шиг нөүтбүүкээ бэлддэг болоод удаж байна.

Оюутнуудын хувьд хөнгөн, нимгэн загвартай байж байнга авч явж хичээлээ хийхээс гадна дуртай компьютер тоглоомоо тоглох гэсэн онцгой шаардлага тавигддаг. Тоглоом тоглоход хүчин чадал нь хүрэх ёстой ч үнийн хувьд өндөр байж болохгүй. Сонголт хийхэд хэцүү санагдаж байна уу? Мэдээж оюутан залуусын онцгой хэрэгцээнд тохирсон нөүтбүүкнүүдийг үйлдвэрлэгчид гаргадаг. Үүн дотроо манай зах зээл дээр худалдаалагдаж байгаа, чанар, ажиллагааны хувьд найдвартай нөүтбүүкний шилдэг 10 сонголтыг танилцуулж байна.

Dell XPS 13

Дэлхийн хамгийн нимгэн хөнгөн загвартай 13 инчийн энэ нөүтбүүк нь InfinityEdge технологитой буюу дэлгэцийн ирмэг маш нимгэн. Хамгийн сүүлийн үеийн 7-р үеийн Core i7 cpu-тэй, ultraSharp QHD дэлгэцтэй, баттерей нь 22 цаг хүртэл ажиллах чадвартай. Хүссэн газраа авч явж, кино үзэх, тоглоом тоглох, хичээлээ хийх бүрэн боломжтой.

Dell Inspiron 3567

15 инчийн дэлгэцтэй, компьютерийн үндсэн хэрэгцээг бүрэн агуулсан, Truelife бодит дүрслэл бүхий дэлгэц, удаан ашиглагдах баттерейтай. Core i3, i5 cpu сонголттой. Waves MaxxAudio® дууны технологи нь дуртай дуу хөгжмөө сонсоход илүү амьд тод дуугаралттай болгожээ. Шаардлагатай бүх файлаа хадгалах боломжтой 1Tb хатуу диск, 4Gb RAM-тай.

Dell Inspiron 5468

Хамгийн сүүлийн үеийн 7-р үеийн cpu-тэй тул ямар програм ажиллуулахад хурдан, найдвартай ажиллагаатай. 14 инчийн дэлгэцтэй тул хөнгөн, авч явахад авсаархан. Дуу чимээ, халалтай багатай.

Dell Pandaro 7559 тоглоомчдод зориулсан нөүтбүүк

Nvidia GeForce GTX 960M график карт бүхий гайхалтай хүчин чадал, дэлгэцийн дүрслэлийн хослол болсон Pandora тоглоомчдод зориулсан нөүтбүүк нь хаа явсан газраа хүссэн тоглоомоо тоглоход зориулан бүтээгдсэн. Хос сэнс, удаан ажиллах баттерей, асдаг гар гэх мэт бүтээгдэхүүний зохион бүтээх явц нь тэр чигээрээ тоглоомчдод тав тухтай байхаар зохиогдсон.

Dell Vostro 3468

14 инчийн хөнгөн, нимгэн загварын энэхүү нөүтбүүк нь байнга гадуур явдаг оюутан, сурагчид болон жижиг дунд бизнесийнхэнд хамгийн тохиромжтой. 7-р үеийн Core i3 болон i5 сpu сонголттой. HDMI болон VGA портуудтай учир хаана ч очсон презентациа үзүүлэхэд хялбар. Нарны гэрэлд гялбахгүй antiglare технологитой, HD дэлгэцтэй. Waves MaxxAudio® Pro дууны програм хангамжийг өөртөө агуулсан.

HP Elitebook 850

Хэт нимгэн загварын Elitebook загвар нь ямар хэцүү даалгаврыг богино хугацаанд гүйцэтгэх чадвартай өндөр үзүүлэлт, баттерейгаа хамгийн хурднаар цэнэглэх чадвартай. Цаг уурын хүнд нөхцөл, өндрөөс унагах, доргион чичиргээ, тоос шорооны тестэнд шалгагдсан.

Apple Macbook 12”

Apple бол хэзээд онцгой сонголт байдаг. Өөрийн гэсэн үзэл бодол, мэдрэмжтэй залуус Apple-ийг сонгодог. Нимгэн, ганган, хэрэглэхэд эвтэйхэн, нууцлал сайтай гээд олон давуу талууд байдаг. Түүнээс гадна ажиллагааны хурдан бүтээмжтэй байдлыг ямар ч нөүтбүүк одоо хүртэл гүйцэхгүй байгаа гэдгийг мэргэжлийн хэрэглэгчид болох студийнхэн, дизайнерууд баталсаар байна.

Asus X556

Классик загвар, ASUS Splendid технологи бүхий дэлгэц, энгийн баттерейгаас 2.5 дахин урт ашиглагдах Li-Polymer баттерей гээд олон давуу талтай. Asus Splendid онцгой технологи нь дэлгэцийн дүрслэлийн тохиргоог өөрт тохирох байдлаар хийх боломжийг хэрэглэгчид олгосноор олон цагаар дэлгэц харж суухад нүдэнд аюул багатай байхаар бүтээгдсэн.

Asus Rog 553 тоглоомчдын нөүтбүүк

Үе үеийн тоглоомчдын нөүтбүүкний шилдгээр шалгардаг Asus Rog загварын нөүтбүүк нь хаана ч хүссэн үедээ дуртай тоглоомоо тоглоход хурдан ажиллагаа, удаан ашиглалт, тав тухтай байдлыг тооцоолон бүтээгдсэн онцгой загвар юм.

Asus Zenbook UX430

Хэт нимгэн загварын нөүтбүүк дундаа ганган, загварлагаараа байнга шалгардаг Asus-ийн Zenbook цувралын нөүтбүүк нь ердөө 1.25кг жинтэй, 15.9мм нимгэнтэй. Antiglare буюу гялбахгүй технологи бүхий FullHD дэлгэцтэй.

Шилдэг нөүтбүүкнүүдийг албан ёсоор борлуулагч PC mall сүлжээ дэлгүүр

Вэбсайт: www.pcmall.mn

Утас: 7575-3535

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж