“Боловсрол суваг” телевиз ээлжит төслүүдээ танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

“Боловсрол суваг” телевиз ээлжит төслүүдээ танилцуулж байна

Өнгөрсөн хугацаанд “Mongolia’s Next Top Model”, “Яг түүн шиг” зэрэг төслүүдийг үзэгчиддээ амжилттай хүргээд байсан “Боловсрол суваг” телевиз үзэгчиддээ ээлжит төслүүдээ хүргэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Бид телевизийн контент нийлүүлэлтийн “Гигант” гэгдэх Нидерландын “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр хэд хэдэн шинэ шоу нэвтрүүлгийг 2017 оны сүүлч болон 2018 онд хүргэхээр боллоо.

Тэгвэл ойрын ирээдүйд буюу энэ оны намар дэлхийн 35 оронд албан ёсны эрхтэйгээр хийгдсэн шилдэг контент “Star Academy” реалити шоу нэвтрүүлгийг бэлтгэн хүргэх гэж байна. Хамгийн ойрын жишээ гэвэл манай хойд хөрш ОХУ-д “Фабрика звёзд” нэрийн доор 8 улирлыг амжилттай зохион байгуулсан юм.  Тус шоу нэвтрүүлэгт дуулах авьяастай, өөртөө итгэлтэй залуус оролцох бөгөөд тэд дуулах ур чадвараас гадна бусад олон талын авьяасаа хөгжүүлэн, нэвтрүүлгийн турш үзэгчдийн нүдэн дээр өсөн дэвжиж, Монголын рок поп ертөнцөд хөл тавих болно.

“Боловсрол суваг” телевиз  ирэх 2018 оныг “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн 3-р улирлаар эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үргэлжлүүлэн Америкийн CBS телевизийн формат болох “Mongolia’s Next Top Model”  реалити шоу нэвтрүүлгийн 2-р улирлыг хүргэхээр ажиллаж байна.

Бидний онцолж буй дараагийн төсөл бол “Got to Dance” нэртэй бүжгийн шоу нэвтрүүлэг юм. Энэ нэвтрүүлгийн гол онцлог нь бүжигт хайртай бүх насны хүмүүс бүжгийн төрөл жанр харгалзалгүй оролцож, ялагчийн төлөө өрсөлдөх эрхтэй бөгөөд нэвтрүүлэг хийгдсэнээр Монголын бүжиг сонирхогч залууст томоохон боломж, үүд хаалга нээгдэж байгаа юм. Тус нэвтрүүлгийг 2018 оны сүүлчээр цацахаар төлөвлөж байна.

Мөн бүх насныханд зориулсан “The Singer Takes it All” нэртэй шоу цэнгээнт нэвтрүүлгийг хүргэхээр зорьж байгаагаа дуулгасан юм. Дуулах сонирхолтой хүн бүрт энэ нэвтрүүлгийн үүд хаалга нээлттэй. Тус шоу нэвтрүүлгийн гол онцлог нь телевиз үзэгчид шүүгчийн үүрэг гүйцэтгэх бөгөөд тусгайлан бэлдсэн гар утасны аппликейшн ашиглан, шилдгийг тодруулна.

Ингэснээр Монголын телевиз үзэгчид тун удахгүй албан ёсны эрхтэй дэлхийн шилдэг форматуудыг хүлээн авах боломжтой болж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж