УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир нар намын даргадаа ил захидал өргөн барьсан нь энэ долоо хоногийн улс төрийн онцлох үйл явдал боллоо. Тэд Ц.Шинэбаяр гишүүнийг дэмжсэн нь намынхаа зорилго, үйл ажиллагаанаас зөрлөө гэж намын генсек нь үзсэн юм. Харин нэр бүхий дөрвөн гишүүн дэмжиж, сүжрээд байсан Ц.Шинэбаярыгаа голж байгаа сурагтай. Тэд “Монгол Ардын хувсгалт нам гэх задаргаатай МАХН хэмээх товчлолыг авч чадахгүй, дэндүү сул юм. Хэрэв хуучин нэрээ авч чадсан бол бид Ардын намаас гараад МАХН-д орох байсан юм билүү” хэмээн өөр хоорондоо ярьж байгаа гэнэ. Үнэхээр авна гэснээрээ “хувьсгалт” нэрээ авч чадсан бол парламент дахь Ардын намын гишүүдийг нэгтгэх боломж Ц.Шинэбаярт байжээ. Харамсалтай нь, тэр ингэж чадсангүй.
Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин