Номин эрэг саятнуудыг татахаа больжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

Номин эрэг саятнуудыг татахаа больжээ

Номин эрэг саятнуудыг татахаа больжээ

Наймдугаар сард дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн том дарвуулт завиуд Номин эрэгт цуглардаг жамтай.

Харин энэ зун нутгийн хүмүүсийн нэрлэдэг Quai des Milliardaires ер бусын чимээгүй. татвар, шатахууны өндөр үнэ баячуудыг Испани, Итали руу чиглүүлжээ.

Орон нутгийн гурван улстөрч Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронд нээлттэй захидал бичин франц Ривьерын энэ өрөвдөлтэй байдал ба Газар дундын тэнгисийн өрсөлдөгч нарынхаа хуншгүй занд нь гомдол гаргалаа.

Алдартай амралтын бүс тэдний тоонд дарвуулт завийн Европын хамгийн том боомт Антиб ба Сен-Тропе, Тулон энэ жил өөрийн бизнесийн гуравны нэгээс илүү хувиар алдагдалтай байна.

Ийм нөхцөлд албан тушаалтнууд, хөлөг онгоц эзэмшигчдийг Францад амьдарч байгаа багийн гишүүдийн өмнөөс даатгал төлүүлэх болсон гуравдугаар сарын тогтоол болон дизелийн түлшинд тавьсан татвар зэргийн “Европын холбооны хатуу журам” зэргийг буруутгаж байна.

Францад 35 метрийн хэмжээтэй дарвуулт завийн түлшний үнэ 24 мянган евро байгаа бол тэр нь Италид 11 мянган евро байна. Долоон хүнтэй багийн нийгмийн зарлага нь 300 мянган евро хүртэл байгааг тэд хэлжээ.

‘Прованс – Альп – Номин эргийн бүсийн дарвуулт завийн байдал ийнхүү ноцтой болсон нь таны шууд оролцоог бидэнд шаардахад хүргэлээ. Европын төвшинд мөнгөний болон нийгмийн нормативыг зохицуулан төгсжүүлэх шаардлага гарлаа” гэж тэдний захидалд өгүүлжээ. Захидалд нийт 9600 хүнийг ажиллуулсан жилийн эргэлт нь 2,2 тэрбум евро хүрдэг 2300 компанийн хувь заяаг энэ асуудал хамаарч байна.

Бүс нутагт 142 боомт байгаа ба Корсикийн арлын боомт гэхэд л жилдээ 66 570 хөлөг онгоцыг хүлээн авдаг аж.

Антиб дэх Port Vauban боомтын захирал Франк Досн La Dépêche сонинд ярихдаа: хэрэв та Газар Дундын тэнгисийн баруун хэсэгт дарвуулт завиуд байгаа зургийг харах юм бол үйлчлүүлэгч нарын тоо буурсан нь энгийн нүдээр тодорхой харагдана” гэжээ. Нийгмийн хураамж нь 15 хувиас 55 хувь хүртэл нэмэгдсэн нь чинээлэг хүмүүст ч “аймшигтай” үзүүлэлт юм хэмээн тэр онцолж байна.

‘Францад байгаа бүх усан цэргийнхэн нэг үгээр энд гурван сараас илүү хугацаанд бүх хөлөг онгоцнууд нь Францын талд даатгал төлөн бүртгэгдэх ёстой. Гэтэл тэдний ихэнх нь олон улсын ангиллын хөлгүүд ба хувийн даатгалд хамрагдсан байгаа. Бид ийм шинэ журмын хохирогчид болж байна” гэж Досне хэлж байна.

Ницца хотын Худалдааны танхим мэдээлснээр, Францын засгийн газрын газраас дарвуулт завиудад Италийнх шиг үнэгүй түлшээр хангахыг болиулснаар хөлөг онгоцны эзэд нь долоо хоногт 20 мянган евро төлөх болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж