Хайрын тухай шилдэг олон ангитууд

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

Хайрын тухай шилдэг олон ангитууд

Хайрын тухай шилдэг олон ангитууд

Хайрын талаар өгүүлэх нь чихэнд чийртэй биш, харин түүнийг телевизийн шинэ техникийн тусламжтайгаар ярих нь амаргүй хэрэг.

Spike сувгийн захирал бөгөөд олон ангит киноны шинжээч Илья Хеллерт-Розанов хамгийн шилдэг гэсэн хайрын кинонуудыг санал болгож байна.

«САЙН ЭХНЭР»

“Түргэн тусламж” кинонд Жорж Клунын найз бүсгүй болон тоглож байсан Жулианна Маргулисын бүтээсэн дүртэй энэ хууль зүйн драм нь хайр унтарснаар эхэлнэ.

Киноны гол баатар Алисия Флоррик, гэр бүлийн аз жаргалын төлөө карьераа золиосолсон нэгэн ба хоёр хүүхдийн эх. Тэр нөхрийгөө үнэнч бишийг мэдэж авна. Ингээд л Алисия гэр бүлийнхээ төлөө тэмцэж, хуулийн ажилдаа эргэн ордог.

Эрчүүдийн тохуурхал, хүнд хүчрийг туулсаар өрсөлдөгч нараа хол орхин хууль зүйн шатны дээд хэсэгт гарч чаддаг. Киноны хайрын сэдвийг түүнд коллежийн үеэс сэтгэлтэй байсан шинэ ажилтан Уилл Гарднер, Алисия хоёр өрнүүлдэг. Хуучин нөхөр нь үе үе гарч ирэн түүний амьдралыг тайван байлгадаггүй.

«ТОМ, БЯЦХАН ХУДАЛ»

Энэ жилийн хамгийн сайнд тооцогдох олон ангит яахын аргагүй мөн гэхээр. Гол дүрүүдийг нь Николь Кидман, Риз Уизерспун нар бүтээсэн.

Үйл явдал Калифорнийн баячуудын хотод өрнөдөг. Уизерспун, Кидман нарын баатрууд нь амьдралд умбаж байна. Тэд сайхан эмэгтэйчүүд, ухаантай, амжилттай, чинээлэг нөхөртэй, хөөрхөн хүүхдүүдтэй, нийгмийн идэвхтэй амьдралтай. Гэхдээ сайхан зүйлийн ард эвгүй нууц агуулагджээ. Аллага гарна. Тэр нь тэдний дадал болсон амьдралыг өөрчлөн киноны үйл явдлын төв нь болдог.
Олон ангит юугаар сонирхол татна вэ? Нэгдүгээрт, жүжигчдийн бүрэлдэхүүн, сонирхолтой нь Кидман, Уизерспун хоёр телевизийн кинонд тоглоогүй удсан шүү. Тэгэхлээр тэдний телевизийн дэлгэцнээ эргэн ирсэн нь том үйл явдал гэхээс өөр аргагүй.

Хоёрдугаарт, харц булаасан стиль. Тэдний хувцас хунар, гоё сайхан байр, цэмцгэр хот харахад нэн тааламжтай. Эцэст нь манай орчны хүчтэй эмэгтэйчүүдийн дүрийг олон ангит бүтээж чадлаа. Харин эрчүүд нь нэг л биш.

«ШӨНИЙН ХОТЫН ЗАСАГ»

Шөнийн клубын эзэн, хар тамхины наймаачин, Хий үзэгдэл хочтой Жеймс Сейнт-Патрик (Омари Хардвик дүрд тогложээ), Таша (түүнийг дүрийг дуучин жүжигчин Нэтари Наутон бүтээсэн байв) явуулдаг. Баатрууд маш гоё хувцасласан байгаа. Tom Ford, Versace, Burberry брэндүүд өөр олон зүйлээр гангарчээ. Үйл явдал өрнөх тусам өнгөрсөн хайраас нь болон тэдний харилцаа улам хурцдаад ирдэг. Энэ хайрын түүх шалгуурыг даван хадгалагдан үлдэх үү гэдэг асуудлын хариу энэ олон ангитад байгаа.

«АННА КАРЕНИНА»

Ер нь бол хамгийн агуу дурлалууд сонгодог уран зохиолоос л дэлгэцэнд шилжсэн түүхтэй. “Анна Каренина” тэр түүхүүдийн шилдгийн нэг гэдэгт эргэлзэх зүйлгүй. Карен Шахназаровын энэ олон ангитыг үзэгчид янз янзаар хүлээн авлаа. Найруулагч номноос нь хүчтэй хазайж, үйл явдлыг нь өөр цаг үед авчирч, Левин, Кити хоёрын түүхээс татгалзсан байв.

Олон ангит чанар сайтай бүтээл болсон. Үйл явдлыг өөр эринд аваачих нь найруулагчийн эрх л дээ. Эцсийн эцэст найруулагч нар сонгодог романуудтай үүнээс ч “илүүтэйгээр” ажилладаг. Заримдаа гайхалтай бүтээл болсон байдаг. “Анна Каренина” олон ангит киноны нэг давуу тал нь түүний гол дүрүүдийг бүтээсэн баг юм. Максим Матвеев Вронскийн дүрийг Елизавета Боярская Каренинагийн дүрийг тус, тус бүтээж байна.

Харин киноны үйл явдлыг Орос-Японы дайны үед авчирсан нь олон асуудлуудыг тухайлбал задран салсан гэр бүлийн хүүхэд Сережа Каренины дүрийг огт өөрөөр харах болголоо. Энэ олон ангитыг үзсэний дараа л өөрийн дүгнэлтээ хийх нь зөв байх.

«ФОРС-МАЖОР»

Сайхан хувцасласан хүчтэй эрчүүд, тэднээс дутахгүй дэгжин даашинзтай эмэгтэйчүүдийн тухай хууль зүйн туульс долоо дахь улиралдаа үзэгчдэд хүрч байна.

Ер нь америкчууд хуулийн драмд дуртай. Шүүх дэх сайн үг хэлэлт, шийдвэрийг нь сонсохын өмнөх хүлээлт гээд үзэгчдийг догдлуулдаг энэ бүгд “Форс-мажор”-т бараг байхгүй харин хуулийн гал тогоо энд ихээхэн тодорхой харуулагдсан байгаа.

Романтик гэвэл нэн түрүүнд Майк Росс ба Рэйчел Зейны романы хүүрнэл нь ажлынхаа коллегитай хайр ургуулсан бол харилцаагаа хэрхэн хадгалах сайхан жишээ юм. Дараа нь ажилдаа амьдралынхаа шилдэг жилүүдийг зориулсан, хувийн аз жаргалдаа найдахаа больсон Харви Спектор, Жессика Пирсон, Луис Литт нарын киноны хөдөлмөрч хүмүүс хайраа олох уу гэдэг нь сонирхолтой. Тэд аз жаргалаа бүтээж чадна даа!

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж