Америкийн хэвлэл мэдээлснээр Украинд хориг арга хэмжээ авч магадгүй мэдээ цацагдаж байна. Хэрэв Хойд Солонгос, Украинтай наймаа хийдэг нь батлагдвал хориг арга хэмжээтэй Украин тулгарах ажээ.
The New York Time сонин Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөр нь олон жилийн амжилтгүй байдлаас гарч гэнэтхэн мэдэгдэхүйцээр урагшилсанд дүгнэлт хийсэн материал нийтлэгдсэн байна. Түүнд шинжээчид өнөөдөр Пхеньян пуужингийн технологитоо яаж амжилт гаргав гэсэн асуудлыг авч үзжээ.
Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн пуужингийн технологийн мэргэжилтэн Майкл Эллеманы мэдэгдлийг сонин иш татсан байна.
Эллеман мэдэгдэхдээ:
Хойд Солонгос хоёр жил орчмын өмнө пуужингийн хөдөлгүүрийн нийлүүлэгчийг сольсноос хойш хөтөлбөр нь урагшилсан гэж үзэж болох талтай гэх үндэслэл байгаа гэжээ.
NYT: БНАСАУ Украины “Южмаш” үйлдвэрээс пуужингийн хөдөлгүүр авч байгаа юм уу?
Энэ асуултад шинжээч хариулахдаа: Пхеньян “хар захаас” Украины “Южмаш” үйлдвэрийн гаргадаг пуужингийн хөдөлгүүрийг авсан байж болох. Украины технологи нь Зөвлөлтийн технологийн үйлдвэрлэлийн үргэлжлэл учраас Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөрт маш сайн тохирох ёстой гэсэн байв.
Эллеман: Пхеньянд пуужингийн хөдөлгүүр аль хир олон бэ? Хууль бус нийлүүлэлт Украины нутаг дэвсгэрээс хийгдэж байна уу гэдгийг тогтоох л үлдээд байна. Хэрэв Украин Хойд Солонгост пуужингийн хөдөлгүүр нийлүүлдэг нь тогтоогдвол тэд барууны итгэлийг алдана гэж Эллеман хэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР