ОХУ-ын гадаад худалдаа өсчээ

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

ОХУ-ын гадаад худалдаа өсчээ

ОХУ-ын гадаад худалдаа өсчээ

Оросын  гадаад худалдаа энэ оны эхний хагас жилд $59,6 тэрбум доллар болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 33,4%-иар их байна гэж ОХУ-ын Төв банкны  мэдээнд өгүүлжээ.

2017 оны эхний хагас жилд  экспорт нь $166,2 тэрбум хүрсэн нь 2016 оны эхний хагасын $128,3 тэрбум доллараас 29,6%-иар их байна гэж мэдээний ‘Интерфакс’ агентлаг дамжуулжээ.

Оны эхний хагас жилд импорт нь 27,4%-иар нэмэгдэн $106,6 тэрбумд хүрсэн нь өмнө оны мөн үеийн $83,7 тэрбумаас давжээ. Экспорт энэ оны хоёрдугаар улиралд  өмнөх улирлынхаас 1,7%-иар өсөн $83,4 тэрбум доллар болжээ. Мөн энэ хугацаанд импорт нь  нэгдүгээр улирлын 48 тэрбумаас  21,9%-иар илүүтэй болон $58,6 тэрбум болжээ.

Энэ бүгдийн үр дүнд гадаад худалдааны эерэг зөрөө нь II улиралд 26,6%-иар I улирлынхаас $34,4- $25,2 тэрбум доллар болсон байна.

Зургадугаар сард гадаад худалдаа нь  тавдугаар сарынхаас 2 хувиар нэмэгдэн $8,7 тэрбум, экспорт нь 4,8%-иар буюу $29,5 тэрбум, импорт нь  6,0% буюу $20,8 тэрбум доллар хүртэл тус тус нэмэгджээ. Зургадугаар сард нефтийн баррелийн үнэ 50 долларын төвшинд байх үеийнхээр авч үзсэн Төв банкны шинэ үнэлгээгээр ОХУ-ын гадаад  худалдааны эерэг үзүүлэлт нь энэ оны дүгээр $105 тэрбум доллар болох бөгөөд  экспорт нь $323 тэрбум импорт нь $219 тэрбум доллар байх гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж