Сьерра-Леоне улсын нийслэлийн ойролцоо үер, хөрсний нуралт болсноос 300 гаруй хүн амь үрэгджээ. Аадар борооны улмаас даваа гаригийн үүрээр хөрсний нуралт үүсч олон айлын сууцыг шавраар дарсан байна. Хөрсний нуралт болох үед хүмүүс унтаж байсан учраас амь үрэгдсэн хүний тоо нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан мэдэгджээ.
Орон нутгийн иргэд аврах ажиллагаанд нэгдэн нүцгэн гараараа шавар ухаж, дарагдсан хүмүүсийн цогцсыг гаргаж ирж байна.
Орон нутгийн албаныхны мэдээлснээр хөрсний нуралтад 100 орчим барилга, байгууламж дарагдаж, 2000 орчим хүн орох оронгүй болжээ.
Б.ТУЯА
Эх сурвалж: ВВС