Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

“Элсний 13”-ын эд, эс

Герман боловсролтой гишүүдийн тоонд зүй ёсоор ордог эрхмүүдийн нэг бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва. Тэрбээр эхнэрийнхээ буянд  дэлхийн брэндээр гангардаг. Цайвар, гэгээлэг өнгийн гоёмсог дээл, бараан өнгийн хүрмээр имижээ үе, үе бүрдүүлсэн харагддаг юм. Түүнийг нөхөд нь даруу төлөв, эгэл хүн гэж ярих нь бий. Харин Д.Тэрбишдагва улс төрийн амьдралд хөл тавьснаасаа хойш пардаментад хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа. Архангай нутгийн хүү тэрбээр сонгинохайрханчуудын “цэрэг”-ээр алба хааж буй. Д.Тэрбишдагва улс төрийн оролцоо сул, барагтаа дуугардаггүй гишүүний тоонд ордоггүй нэгэн. “Элсний 13”-т багтаж, М.Энхболдын Засгийн газрыг унагаж улс төрийн амьдралын түүхийн сонирхолтой нэгэн хуудсыг сөхөж явсан “зайтай” эр. Найз нөхдийнх нь үнэлснээр даруу төлөв зан түүнээс ховор гардаг гэлтэй. Өнгөрсөн өдрүүдэд сонин, телевиз гээд хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр Д.Тэрбишдагвагүй юм байсангүй. Ангийнхаа хэдэн нөхөдтэй нийлж, намынхаа үйл ажиллагааг муулж, үзэл бодлоо илэрхийлсэн нь түүнийг ийнхүү “од” болгов. Намын генсектэйгээ зөрчилдсөн явдлаас харахад Д.Тэрбишдагва хэн нэгэнд мөчөөгөө өгөхгүй, хэн нэгнээр ямар нэгэн зүйл хэлүүлж доош орохгүй, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чадахгүй хүн ямар байдгийг ёстой нэг батлах шиг болсон. Ямартай ч улс төрийн амьдралын цөмд байдаг түүний дараагийн улс төржилт, бас цагаан сарын гоёл нь юу байх бол.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж