Пхеньян АНУ-ыг ажиглаж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

Пхеньян АНУ-ыг ажиглаж байна

Пхеньян АНУ-ыг ажиглаж байна

АНУ-ын Гуам арал руу баллистик пуужин харвах цэргийн төлөвлөгөөг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай зөвлөлдсөн тухай Пхеньяны хэвлэл мэдээлжээ. Хойд Солонгосоос Гуам арал руу хэзээ мөд пуужин харвахад бэлэн боловч эцсийн шийдвэрийг АНУ-ын үйлдлийг харж байж шийдэх гэнэ.

Ким Чен Ун “АНУ эхлээд манай ойр орчимд стратегийн цөмийн техник хэрэгслээ авчирсан. Солонгосын хойгийн зөрчлийг намжааж, маш аюултай цэргийн мөргөлдөөнөөс сэргийлэхийн тулд АНУ ямар нэг үйлдэл хийх эсэхийг харж байж шийдвэрээ гаргах нь зөв” хэмээсэн байна.

Хойд Солонгос нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хатуу үгний хариуд Гуам арал руу Хвасон-12 пуужингаа харвахаар бэлтгэж байгаа тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.

Б.ТУЯА

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж