Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын эмчилгээнд зориулан рок, попынхон энэ сарын 26-нд VIP үдэшлэг хийхээр болжээ.
VIP үдэшлэгт Морин хуурын чуулга, “Харанга”, “Хурд”, “Никитон”, “Камертон”, “A Sound”, “Гурван охин”, “Киви” зэрэг хамтлаг оролцохоос гадна МУГЖ Т.Ариунаа, Б.Алтанцэцэг, СТА С.Наран зэрэг уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөх юм байна.
Ерөнхий зохион байгуулагчаар “Future Mongolia Foundation”, “Mongol Music” төсөл ажиллах аж.
Г.ХОРОЛ