Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ч.Амарболд БНХАУ-ын Эрээн хотод консулаар томилогдон очжээ.
Наймдугаар сарын 1-ээс ажилдаа орсон тухай “Medee.mn”-д мэдээлсэн байна.
Гадаад орнуудад суух консулыг Гадаад харилцааны яамнаас томилдог.
Энэ дагуу дээрх шийдвэрийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил гаргасан гэх мэдээлэл байна.
Өнгөрсөн сард Ч.Амарболд генералыг консулаар томилогдон ажиллах болсон тухай яриа гарахад Б.Энхбаяр нар “2008 оны долдугаар сарын 1-ний үймээнийг зохицуулж чадалгүй таван залуугийн амь насыг хохироосон хүн Монголыг төлөөлөн консулаар томилогдон ажиллаж болохгүй” гэж хэвлэлийн хурал хийж байв.
Г.ХОРОЛ