Ө.Хэрлэнчимэг нарын шүүх хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Ө.Хэрлэнчимэг нарын шүүх хурал эхэллээ

Сүхбаатар дүүргийн шүүхэд 
Ө.Хэрлэнчимэг, Ж.Оч-Бадрах нарын найман хүнд холбогдох хэргийн анхан
шатны шүүх хурал 09.40 цагт  эхэллээ. Шүүх хурлыг М.Алдар даргалж, улсын
яллагчаар Р.Насанбат оролцож байна. Харин хохирогч Ц.Гончигийн
өмгөөлөгчөөр О.Баасанхүү, холбогдогч найман хүний өмгөөлөгчөөр тус бүр
2-3 өмгөөлөгч оролцож байгаа аж.  Уг хэрэг шүүхэд шилжсэнээс хойш зургаан
удаа хойшилж, өнгөрсөн оны аравдугаар сард нэмэлт мөрдөн байцаалтад
буцаж байсан юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж