С.Ганбаатарыг 1.44 сая төгрөгөөр торгохоор болов

Хуучирсан мэдээ: 2017.08.14-нд нийтлэгдсэн

С.Ганбаатарыг 1.44 сая төгрөгөөр торгохоор болов

С.Ганбаатарыг 1.44 сая төгрөгөөр торгохоор болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт холбогдох хэргийн шүүх хурал наймдугаар сарын 07-ны 16.00 цагт товлогдсон боловч шүүх хуралдаанд гомдол гаргагч болон зөрчилд холбогдогч нар хүрэлцэн ирээгүй байна. Тиймээс шүүх хуралдааныг хойшлуулж, хуулийн хугацаанд буюу наймдугаар сарын 9-ний өдрийн 16.00 цагт дахин товлон зарлаж, шүүх хуралдаанаар зөрчлийг хэргийг хянан шийдвэрлэжээ.

Хуралдаанаар С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50 дугаар зүйлийн 50.8, 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоосон байна. Ингээд 50 дугаар зүйлийн 50.10.2 дахь хэсэгт зааснаар С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т зааснаар МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг СЕХ-нд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж