Гоо сайхны эмнэлгийн нууц зургуудыг дэлгэжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.14-нд нийтлэгдсэн

Гоо сайхны эмнэлгийн нууц зургуудыг дэлгэжээ

Гоо сайхны эмнэлгийн нууц зургуудыг дэлгэжээ

“Tsar Team” нэртэй хакерын бүлгэм энэ оны 6 сард Литва улсын гоо сайхны нэгэн эмнэлгээс үйлчлүүлэгчдийнх нь зургийг хакердан хулгайлж цахимаар мөнгө төлөхийг шаардсаныхаа дараа үйлчлүүлэгчдийн 25,000 нууц зургийг дэлгэжээ.

Хакеруудын дэлгэсэн зураг дотор үйлчлүүлэгчдийн нүцгэн зураг болон бусад хувийн мэдээллүүд нь байсан аж. Тус эмнэлгээр үйлчлүүлсэн 60 гаруй орны үйлчлүүлэгчдийн зураг алдагдсан бөгөөд тэд цахим мөнгөөр төлбөр төлөхгүй бол зургийг нь олонд дэлгэнэ гэж сүрдүүлжээ. Яг хэдэн үйлчлүүлэгч сүрдүүлэгт автсаныг тодорхойлох боломжгүй бөгөөд 12 хүн цагдаад мэдэгдсэн байна.

Тухайн эмнэлгийн мэдээлэлд 1500 Англи иргэн байсан байна. Хакерууд иргэдийн зургийн нууцлалаас шалтгаалан 50-2000 евротой тэнцэх цахим мөнгө  нэхэмжилсэн байна. Литва улсын цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд Европын бусад улстай хамтран ажиллахаар болсон тухай мэдээллийн “Reuters” агентлаг мэдээлэв.

Д.Жагар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж