13 хүүхэд усанд энджээ

Хуучирсан мэдээ: 2017.08.14-нд нийтлэгдсэн

13 хүүхэд усанд энджээ

13 хүүхэд усанд энджээ

Таван настай хүү сэрүүцэх зорилготойгоор торхтой усанд орж, амиа алдсан золгүй осол өнгөрсөн хавар Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын малчин гэр бүл, хүүхэдтэйгээ нутгийн “Тунамал” нуурандаа өнгөрсөн долоо хоногт  морио усалж яваад, малынхаа араас ус руу орж, живсэн байна. Энэ мэт усны золгүй осолд 2017 он гарсаар 91 хүн өртөж, нас баржээ. Энэ дунд 3-16 насны 13 хүүхэд бий. Талийгаач хүүхдүүд бүгд аав ээжийн хайхрамжгүй байдал, хараа хяналтгүй байдлаас болж усанд осолдож, эндсэнийг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр онцлов.

Тэрбээр “Голын эрэг дээр тоглож буй бага насны хүүхдүүд эцэг, эхийн хараа хяналтгүйгээр өөрсдөө явж байгаад усанд осолдох тохиолдол элбэг боллоо. Мөн халуунд хүйтэн усанд орж сэрүүцэх зорилготойгоор торхтой ус, тогтоол ус, карьерын ус зэрэгт хүүхэд, хөгшидгүй орж байна. Ингээд хайхрамжгүй байдлаасаа болж, живж эндэх тохиолдол их. Карьерын ус бол их хүйтэн. Энэ усанд орсон хүний шөрмөс шууд татдаг.” хэмээн ярилаа.

Усны золгүй ослоос гадна цаг уураас шалтгаалж, говь, хангай гэлтгүй хоромхон хугацаанд мөндөр, бороо орсон газарт үер болж, хүчтэй салхилан айлын гэр хийсч, мал, машин нь урссан ослын дуудлага онцгойнхонд  их ирж буй аж.

Одоогоор Архангай урд хэсэг, Өвөрхангайн хойд хэсгийн гол, ус үерлэсэн тул тус нутгаар зорчихдоо иргэд анхаарал, болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас санууллаа.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж