Р.Содхүүгийн орыг хэн залгах вэ?

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Р.Содхүүгийн орыг хэн залгах вэ?

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Р.Содхүү Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлсэн билээ. Лондонгийн хөрөнгийн бирж манай биржтэй ажиллах гэж буй энэ мөчид дарга Р.Содхүү өөр сонголт хийсэн нь хэсэг шуугиан тарьсан юм. Тэгвэл түүний сонголтыг Засгийн газар дэмжиж баталсан байна. Ингэснээр Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын суудал эзгүйрч байгаа юм. Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах гэрээ байгуулах гэж буй ийм үед суудлаа орхин явж буй нь олны анхаарал татаж байна.

Тэгвэл түүний орыг хэн залгах вэ гэдэг асуудал урган гарч ирж байна. Процедурын дагуу бол гүйцэтгэх захирлыг томилтол дараагийн албан тушаалтан нь ажлыг гартаа авах учиртай. Өөрөөр хэлбэл тэргүүн дэд захирал Х.Алтай Монголын хөрөнгийн биржийн удирдлагыг гартаа бүрэн авна гэсэн үг юм. Түүнийг 1990-ээд оны үед томоохон бизнес эрхэлдэг байсан Хангайн хүүхэд гэдгийг мэдэхгүй хүн байхгүй биз. Мөн ерөнхий сайдын хүн, эсвэл ардчилсан намынх гэх мэт хаяг түүнийг дагалддаг. Өнгөрсөн жил энэ албан тушаалд томилогдсоноор өмнө нь дэд дарга байсан С.Даваасамбуу зөвлөхийн месть рүү шилжиж байсан юм.

Цаашид Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах юм. Эхний ээлжинд хамтарч ажиллах санамж бичгийг байгуулсан бөгөөд хоёр дахь гэрээг ирэх дөрөвдүгээр сард батлахаар төлөвлөөд буй. Тэгэхээр гэрээ байгуулагдах хүртэл гүйцэтгэх захирлын орыг залгах хүнийг шийдвэрлэхгүй байх гэсэн таамаг байгаа юм. Гэхдээ тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Алтайг гүйцэтгэх захирлаар үлдэнэ гэж таамаг бас байна.

Х.Алтай 29 настай, ОХУ-ын Элчин сайдын яамны дунд сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн,  Их Британид Лондон хотноо STANTON SCHOOL OF ENGLISH дүүргэжээ. Орос, англи хэл эзэмшсэн. МХБ-ийн шинэ Тэргүүн дэд захирал Х. Алтай ажлын гараагаа 2004 оноос Бороо гоулд ХХК-д Засгийн газартай харилцах ажилтнаар эхэлж, 2007 оноос хойш Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, С. Батболд нарын шадар туслахаар ажиллаж байсан юм.Тэрээр хөрөнгийн зах зээл, гадаад харилцаа, мэдээллийн технологийн чиглэлийг түлхүү сонирхдог аж.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж