Швед улсад ажиллаж, амьдардаг монголчуудын төлөөлөл болох ‘Дэлхийн эх оронч Монголчуудын холбоо’- ноос тус улсад ажиллаж, амьдардаг монголчуудын дунд хандивын аян өрнүүлжээ.
Уг хандивын аянд тус улсад ажиллаж амьдардаг 70 гаруй монгол иргэн оролцсон бөгөөд цугласан хандиваар гал түймэр унтраахад нэн шаардлагатай багаж хэрэгслийн нэг болох гал унтраах үлээгч аппаратыг худалдан авсан байна. Энэхүү үлээгч аппарат нь 2017 оны шинэ загвар бөгөөд ‘Husqvavna-580’ маркийн багаж юм.
‘Дэлхийн эх оронч Монголчуудын холбоо’- ноос өнөөдөр уг үлээгч аппаратыг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгсөн юм. Тус холбооноос цаашид ч гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын дунд хандивын аян өрнүүлж, Онцгой байдлын албаны чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах болно гэдгээ энэ үеэр илэрхийллээ.
‘Husqvavna-580’ маркийн үлээгч аппарат нь 10 гаруй кг-ын жинтэй, үүрч явах зориулалттай, хэрэглэхэд авсаархан, хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай багаж юм байна. Уг үлээгч аппаратыг Төв аймгийн Онцгой байдлын газарт олголоо.
Дашрамд дурдахад, 2017.08.14-ний өдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд 793 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нийт 780 гаруй сая төгрөгийн мөнгөн хандив цуглаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
зочин 2017-08-14 202.9.40.253
энд ажилгүй болоод амь тэмцэж гадагш гарсан иргэдийнхээ хармаандахаас идээд байх гэж энэ төр ДАРГА НАР нь ДАШ Ч БИЛҮҮ ОЛОН ТЭРБУМААР НЬ ИДЭЭД БАЙСАН БИШ БИЛҮҮ
irgen 2017-08-14 202.21.125.130
amidralaa zalguulaad gadna yavj bga mongolchuudiin eh nutgaa gesen saihan setgel hen ch tedniig yum ugsungui gehgui shu de etssiin etsest end amidarch bga bidnii l tuluu setgelee zoriulj ergeed ochihod eh nutag mini saihan baij baigaasai gej bodson bga ta nariin ajil uils butemjtei eruul enh sain saihan uudrug yavahiin eruuliig urgey
zochin 2017-08-14 66.181.170.226
eh ornoo gesen setgeltei saihan hunuus ih yumaa bayarlalaa
Зочин 2017-08-14 202.21.106.132
жилийн дараа нэг дарга н аахт гаргаад өөртөө хувьчлаад авчихна да хэхэхэхэхэ би ТӨХд ажилдаг хүний хувьд хэлж бн
z 2017-08-14 202.179.25.49
Haana l camer apparat bna tend l enee uuganaa gedeg hun yavj bh yum tuimer id asch bh uyed durs ni haragdahgui untraagaad duusahaar hudlaa yum yariad garaad irne ug ni tuimer gargahgui usand hun osoldohgui bailgah talaar sergiileh ajlaa l hiivel barav bh yum
Зочин 2017-08-14 122.201.21.177
Bayar hyrgeee
Зочин 2017-08-14 150.129.143.186
Зөв байна Аппарат хандивладаг чинь Мөнгө хандивал наадуул чинь идчихнэ шүү дээ
Зочин 2017-08-14 202.179.25.123
Энэ ОБ-ханд хандив авхаас өөр ажилгүй хэдэн дарга нар байна Ард түмний сэтэхүйгээр тоголож энд тэндээс хандив гуйхаа ичээч ОБ-хаа аюулгүй ажилгааг хангаж чадахгүй улс орон манайхаас өөр хаана байна Гаднаас ч гуйгаад дотроосоо ч гуйгаад яачихсан хийморгүй арилсан улс вэ Цаана нь эх орон шатж л байх юм Тэнд ажилдаг хүмүүсийнхээ ар гэр ахуй хангамжийг нь бодооч Зурагт асаахаар л нэг нөхөр "гараа тосоод зогсож" байх юм
Haha 2017-08-14 202.9.42.140
Chamd ogoh yum baihgui bol hutsalgui dugai bai gal garhad usand hun ursahad ami biye ul hairladag alba ulsaas hamgalttai tehnikeer hangahgui baina tiim bolhoor irged aj ahuin negj tuslaj bhad avahgui geed gediih uu harin ontsgoi baidliin darga nar sain ajillaj ner hundtei bgaa bolhoor tuslamj ogch bgan cham shg talhnii mongogui gar hutsalgui bolgoomjtoi baij ed nart bagahan shg gai bolooroi