Зураач Ш.Чимэддоржийн ертөнцөд саатаарай

Хуучирсан мэдээ: 2017.08.14-нд нийтлэгдсэн

Зураач Ш.Чимэддоржийн ертөнцөд саатаарай

Зураач Ш.Чимэддоржийн ертөнцөд саатаарай

Энэ жилийг Венецийн Биеннальд оролцох, Хонг Конг дахь ХанАрт галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргах гээд завгүй өнгөрөөсөн Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Ш.Чимэддорж эх орондоо өөрийн бие даасан “Цагийн урсгал” нэртэй үзэсгэлэнгээ дэлгээд буй. Энэхүү үзэсгэлэн нь Шангри-Ла резиденсд шинээр нээгдсэн “Тооно” галерейд гарч байгаа бөгөөд зураач Ш.Чимэддоржийн сүүл үеийн уран зураг, бэхэн зураг, уран баримлын бүтээлүүдийг үзэгч та бүхэнд дэлгэж байна.

Төрийн соёрхолт, зураач Ш.Чимэддорж бол анх 1991 онд Москва, Амстердам хотуудад өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргасан цагаас хойш өнөөг хүртэл тасралтгүй уран бүтээлээ туурвиж, Ази, Европ, Америкийн олон хотуудад үзэсгэлэн зохион байгуулсан юм. Түүний уран бүтээлд Монгол орны амар амгалан байдал, монголчуудын ертөнцийг үзэх үзэл гол сэдэв нь болдог. Тэрээр өөрийн гэсэн давтагдашгүй өнгийг бий болгож, онгодоор хөглөгдсөн сэтгэл хөдлөлийн нарийн мэдрэмжээр зурдгаараа дэлхий дахин алдаршсан юм. Ш.Чимэддоржийн бүтээлүүд Франц, Япон, Сингапур, Хонг Конг зэрэг улсуудын урлагийн музейд байнгын үзмэр болсон байдгаас гадна олон орны цуглуулагчдад түүний хэдэн зуун бүтээл хадгалагдаж байна.

Үзэсгэлэн 2017 оны наймдугаар сарын 7-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ.

“Цагийн урсгал” нэртэй энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж буй “Тооно” галерей нь монголын шилдэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, сар бүр шинэ үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж